Өнөөдөр бич өдөр

2014 оны 5 сарын 01

Энэ өдөр буян ном үйлдсэн хүмүүс дотор морь жилтэй хүн байх аваас тэр хүнд гай учирах өдөр.Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, бөө удганы үйл хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2014.5.1, Пүрэв гараг
Билгийн тооллын: ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Наран ургах шингэх: 05.51-20.09
Үс засуулбал Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2330
0 эможи
keyboard_arrow_up