Дуртай цэцгээр чинь таныг шинжье

2015 оны 7 сарын 03

 

1. Сарнай цэцэг- Rose
Аялал, адал явдал бол сарнайнд дурлагсдын амьдралын хэв маяг юм. Өөр өөр ёс заншил, соёл урлагтай танилцах нь чамайг сэтгэл дүүрэн болгодог, яг л сарнай ямар ч өнгөөр “хувирч” болдог шиг. Улирал бүр өсч дэвждэг чи хэзээ ч загварын чиг хандлагаас хоцорно гэж үгүй. Мөн шинэ зүйлсийг өөртөө туршихаас хэзээ ч хойш суухгүй. Эрсдэлд дуртай, үдэшлэгний хатан хаад бол сарнайнд дурлагсад юм.

 

2. Цээнэ цэцэг- Peony
Үзэсгэлэнт цээнийн цэцгэнд дурлагч бүсгүйн хувцасны шүүгээг нээгээд үзвэл тэр чигтээ эмэгтэйлэг үнэр ханхална. Хамгийн гол нь сонгодог хэв маяг буюу нарийхан бэлхүүсийг тодруулдаг дэрвэгэр хормойт, цэвэрхэн хэрнээ тачаангуй энгэртэй даашинз, хоолойтой бариу цамц, пигаль өндөр өсгийт гэх мэт зүйлс тэдэнд заавал бий. Мөн тэр онцгойлж цээнийн цэцгэнд дурладаг ч ерөөсөө л цэцгэнд дуртай. Хуримын өдрөөрөө ч тэр бусдаас илүү их цэцэг хэрэглэнэ. Цээнийн цэцэг дэлхийн өнцөг булан бүрт ургадаг шиг тэдэнэ ертөнцийн хаана ч очсон тухлаг орчныг өөртөө бий болгон амьдарч чадна.

 

3. Замбага цэцэг - Magnolia
Замбага цэцгэнд дурлагсад ихэвчлэн хүчирхэг гэр бүлээс гаралтай байдаг. Энэ нь зөвхөн эд баялагийн хувьд биш бөгөөд халамж хайр, эв нэгдлээрээ бусдын цагаахан атаархлыг төрүүлдэг юм. Гэр бүлийн сайн хүмүүжилтэй бүсгүйчүүд тун намбалаг, буурь суурьтай, өөрийгөө хүчтэй илэрхийлэх чадвартай байдаг. Тиймдээ ч дурлаж сонгодог цэцэг нь хүртэл ганган чамин биш хэрнээ урт настай юм. Замбага цэцэг жилд ганц удаа буюу 5-р сард л цэцэглэдэг нь ховор нандин тэдний шинжийг илэрхийлчихэж байгаа гэлтэй.

4. Голт борын цэцэг - Lilac
Эртний эдлэлд дурладаг, романтик хувцаслалтыг эрхэмлэгч бүсгүйчүүд ихэвчлэн голт борын цэцгэнд татагддаг. Өвлийн хүйтнээс хүртэл үзэсгэлэн гоог нь олж харж чаддаг болохоор тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Би бүүдгэр өдөрт дуртай” гээд биччихсэн ч байж магадгүй шүү. Өөрөө өөртөө үнэнч зан чинь заримдаа хүмүүсийг чамаас түлхэх шалтгаан болдог. Гэхдээ л өөрийн хэмнэлээ хэзээ ч алддаггүй чинь голт борын цэцэгний зэрлэг байгльд ургадаг хүчтэй чанартай нь ижил.

 

5. Барын чих - Hydrangea
Барын чих цэцэгний өнгө шиг тэдний ааш зан үргэлж өөрчлөгдөж байдаг. Дуртай улирал нь зун. Найз нөхөд, хүрээллийнхээ дунд нарийн мэдрэмжтэй, эелдэгт нь багтдаг ч аливаа зүйлд эмзэглэхдээ амархан. Шүүгээнд нь өмсөхгүй хувцас хэрэглэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн, зүүхгүй гоёл чимэглэл гэж үгүй. Учир нь тэд өөрт зохих, гарцаагүй хэрэглэнэ гэсэн зүйлсээ л авдаг ухаалаг, сонголт сайтай худалдан авагч нар юм. Мөн эх дэлхийгээ хайрладаг, энх тайванч зантай.

 

6. Лиш цэцэг - Carnation
Өөрийгөө хөгжүүлэх, чадвараа сорих дуртай дайчин бүсгүйчүүд ихэвчлэн лиш цэцгийг сонгодог. Гадаад хэл сурах, шинэ хүнтэй танилцах дуртай, нийгмийн идэвхтэй хүмүүс юм. Тэдний хувцас загварын сонголт голдуу ажил хэрэгч хэв маягтай хэрнээ биед эвтэйхэн байдаг. Цэвэр даавуу, торгон материалтай зүйлсэд дуртай. Мөн загвар, үзэмжээс илүү чанарт анхаардаг.

 

7. Цахирмаа цэцэг - Orchid
Амьтны арьсан хээтэй хувцас, үслэг эдлэл, торон материал тэднийг соронз мэт татдаг. Тайланд, Шинэ Зеланд гэх мэт халуун оронд аж төрөх нь тэдэнд таалагдана. Тогтвортой хэрнээ нууцлагдмал зан ааштай. Ихэвчлэн гэрийн сайн эзэгтэй, ээж болсон байдаг. Амар амгалан, халуун дулаан гэр бүл бол түүний туйлын зорилго. Мөн тэжээвэр амьтантай байх нь элбэг.

 

8. Хонгор зул цэцэг - Gladiolus
Хэрвээ хонгор зул цэцгэнд чи дуртай бол тун оргилуун, өөдөө тэмүүлсэн бүсгүй юм. Адал явдал бол чиний амьдралын хэв маяг. Нэг хэвийн, уйтгартай “жижиг” амьдрал чамд зохихгүй. Үүнээс болоод ч тэр үү чиний хувцаслах хэв маяг тийм гэхийн аргагүй эрс тэс байдаг. Гэхдээ хэзээ ч хувцас загварын гол дүрмээс гажихгүйгээ чи мэднэ ээ. Өөрийнхөө шийдвэрт үргэлж үнэнч байх ба яах вэ? гэж бусдаас асуух нь тун ховор. Сэтгэл хөдлөл ихтэй биш ч зүрхэнд нь хайр дүүрэн байдаг.

 

9. Алтан зул цэцэг - Tulip
Тэдний хувцаслах, хооллох болон амьдралын хэв маяг Алтан зул цэцгийн өнгө шиг хоорондоо ялгаатайгаар оршин байдаг. Юмыг нэг их голж шилдэггүй. Нийгмийн идэвхтэй, ямар ч ажлыг маш сайн хийдэг ба энэ нь тууштай, тэвчээртэй зантай нь холбоотой. Дотно хүмүүстэйгээ сайхан харилцаатай байдаг ч шинэ хүнтэй дотносохдоо маруухан байх талтай. Ихэнх хүмүүс Алтан зул цэцгийг Голландаас гаралтай гэж боддог ч яг үнэндээ Турк цэцэг юм. Яг л үүн шиг чамд тийм гэж итгэлтэй хэлэхийн аргагүй нууцлаг зан ааш ч бий.

 

10. Сараана цэцэг - Lily
Сараана цэцгэнд дурлагсад нэг бол гуалиг тэгшхэн хөлтэй эсвэл гайхалтай гутлын цуглуулгатай байдаг. “Сайхан гутал сайхан газар аваачдаг” гэдэг үгэнд итгэдэг. Хайр дурлалын харилцаанд бие даасан хандлагатай. Өөртөө итгэлтэй, хурц ааштай, өндөр шаардлагатай, боловсрол өндөртэй байх нь элбэг. Гэр бүлийн амьдралд төдийлөн яардаггүй ба заримдаа “эрэгтэйлэг” гэж хэлэгдэх нь бий. Угаас чи эрчүүдээс дутахгүй гэж боддог болохоор аргагүй биз ээ.

 

11. Хонин нүдэн цэцэг – Daisy 
Энэ цэцгэнд дурласан бүсгүй ихэвчлэн энхрий ялдам нэгэн байдаг. Гэр бүлийнхнийхээ хайрыг татсан өхөөрдөм бүсгүйчүүдийн шүүгээнээс дэрвэгэр хормой, саатай хумсны будаг, цагаан, зөөлөн ягаан өнгөнүүд сална гэж үгүй. Бусдын анхаарлын төвд байх дуртай, ид шидэнд итгэдэг. Ихэвчлэн уянгын дуу сонсдог, сэтгэл хөдлөл өндөртэйгөөс гадна эмзэглэж тунирхахдаа амархан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23132
0 эможи
keyboard_arrow_up