Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал аривжина хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 4. Адъяа гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 05 цаг 04 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал аривжина хэмээжээ.









