Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 6 сарын 08

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 21. Сумъяа гараг. Тооно одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.  Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22672
0 эможи
keyboard_arrow_up