Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 16. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.









