Үс шинээр үргээх буюу засуулбал эрхтэн хурц болно

2015 оны 5 сарын 29

2015.5.29, Баасан гараг / Билгийн тооллын: 11
Зуны тэргүүн цагаагчин могой сар
Тэргүүн дагуул одтой, хөхөгчин могой өдөр

Аргын тооллын: 2015.5.29, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.16-20.44
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22344
0 эможи
keyboard_arrow_up