Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 5 сарын 25

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 7. Сумъяа гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22142
0 эможи
keyboard_arrow_up