Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 5 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 24. Буд гараг. Шувуун хушуут одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21776
0 эможи
keyboard_arrow_up