Өнөөдөр морь өдөр

2014 оны 4 сарын 29

Энэ өдөр Хөх нүүртэй бурхан бодьсадваа нар энэрч амьтанд туслана энэ өдөр ном буян үйлдвээс малын хишиг үржих аливаа сансан бүхэн бүтэх маш сайн өдөр болой . Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2014.4.29, Мягмар гараг
Билгийн тооллын: ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 05.54-20.06
Үс засуулбал Эрлэг лугаа учирна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2170
0 эможи
keyboard_arrow_up