Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2015 оны 5 сарын 07

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 17. Буд гараг. Эрхтний тэнгэр одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх,  хэрүүл тэмцэл хйих, сэтгэлд сэвтэй газар очиход  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,  морь, бич  болой. Зуны уур орох улирал 17 цаг 54 орно. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21506
0 эможи
keyboard_arrow_up