Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2015 оны 5 сарын 02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 14. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 8 цагаан мэнгэтэй шар Бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21389
0 эможи
keyboard_arrow_up