Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 4 сарын 27

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 9. Сумъяа гараг. Үнэг одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин Тахиа өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21166
0 эможи
keyboard_arrow_up