Өнөөдөр могой өдөр

2014 оны 4 сарын 28

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 28. Сумъяа гариг. Билгийн тооллын 29. Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 05.55 цагт мандан 20.05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба өр барагдуулахад сайн. Ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.  Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2093
0 эможи
keyboard_arrow_up