Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.









