Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2015 оны 4 сарын 06

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 06.  Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 17. Сумъяа гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй цагаан Нохой өдөр . Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20099
0 эможи
keyboard_arrow_up