Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 4 сарын 05

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 16. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин Гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20093
0 эможи
keyboard_arrow_up