Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2015 оны 4 сарын 03

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 14. Сугар гараг. Харцага одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин Тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20033
0 эможи
keyboard_arrow_up