Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2015 оны 3 сарын 17

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 17. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын 27. Ангараг гараг. Булаагч одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Нэр өнгө. Шүтэн барилдлага Огторгуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөоөг муу нөлөөтэй. Эл өдөр  гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр таваих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь  бар, луу морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19238
0 эможи
keyboard_arrow_up