Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

2015 оны 3 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 13. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 23. Сугар гараг. Эрхтний тэнгэр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн  урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно  хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19057
0 эможи
keyboard_arrow_up