Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

2015 оны 3 сарын 12

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 12. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 22. Бархасвадь гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, хулаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно  хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18968
0 эможи
keyboard_arrow_up