Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 19. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой, болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн "нөхөртэй учирах" хэмээн сайн хэмээжээ.