Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2015 оны 3 сарын 03

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 13. Ангараг гараг. Үнэг одтой,  5 шар  мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр бич, тахиа сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18440
0 эможи
keyboard_arrow_up