Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

2015 оны 2 сарын 23

Аргын тооллын 2 сарын 23, Сумьяа гараг. Билгийн тооллын 5, Шийдэм одтой, цагаан морь өдөр. 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана.Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17951
0 эможи
keyboard_arrow_up