Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 2 сарын 20

Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн хоёрон. Сугар гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Тийн мэдэхүй.  Шүтэн барилдлага: Огторгуй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17927
0 эможи
keyboard_arrow_up