Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2015 оны 2 сарын 16

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 27. Сумъяа гараг.  Элдэв тэнгэртэн одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17721
0 эможи
keyboard_arrow_up