Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2015 оны 2 сарын 15

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 26. Адъяа гараг. Суулга одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17704
0 эможи
keyboard_arrow_up