Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах”

2015 оны 2 сарын 08

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 19. Адъяа гараг.  Тугчин одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17287
0 эможи
keyboard_arrow_up