Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 2 сарын 06

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 18. Сугар гараг. Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17185
0 эможи
keyboard_arrow_up