Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2015 оны 2 сарын 02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 14. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна  хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16882
0 эможи
keyboard_arrow_up