Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2015 оны 1 сарын 26

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 7. Сумяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр . Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, биеийн тамирыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, могой, хонь, нохой,  болой. Хол газар яваар одогсод баруун урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16452
0 эможи
keyboard_arrow_up