Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2015 оны 1 сарын 23

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана  сарын 3. Сугар гараг. Чөдөр одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16332
0 эможи
keyboard_arrow_up