Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2015 оны 1 сарын 22

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана  сарын 2. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16253
0 эможи
keyboard_arrow_up