Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 28. Адъяа гараг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар.Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөрбар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах, ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих зэрэгт сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.









