Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2015 оны 1 сарын 10

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 20. Санчир гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй глаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурцахуй. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15450
0 эможи
keyboard_arrow_up