Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2015 оны 1 сарын 07

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 17. Буд гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, угаал үйлдэх, мал худалдан авах хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15187
0 эможи
keyboard_arrow_up