Өнөөдөр туулай өдөр

2014 оны 12 сарын 22

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 22. Даваа гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 1. Сумъяа гариг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес 7 цаг 56 минутад эхлэнэ. Балжиннямтай өдөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14383
0 эможи
keyboard_arrow_up