Үс шинээр засуулахад сайн

2014 оны 12 сарын 19

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 19. Баасан гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн давхарласан 27. Сугар гариг. Хонгорцог одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14266
0 эможи
keyboard_arrow_up