Өнөөдөр хулгана өдөр

2014 оны 4 сарын 11

Их морь одтой, хар хулгана өдөр. Хамаг бурхад хутагт нар хар мууд өглөг өгнө, энэ өдөр ном буян үйлдвээс гай барцадгүй сайн болой. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн.

 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2014.4.11, Баасан гараг
Билгийн тооллын: Долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр
Наран ургах шингэх: Өдрийн наран 6.23-19.37 жаргана.
Үс засуулбал Эрхтэн хурц болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1338
0 эможи
keyboard_arrow_up