Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

2014 оны 11 сарын 26

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 4. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12710
0 эможи
keyboard_arrow_up