Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2014 оны 11 сарын 24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 2. Сумъяа гараг. Гар одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран  8 цаг 30 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12547
0 эможи
keyboard_arrow_up