Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2014 оны 11 сарын 22

Аргын тооллын 11 дүгээр сарын 22, бямба гараг. Билгийн тооллын 30, онгоц одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандаж 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 19 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12512
0 эможи
keyboard_arrow_up