Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2014 оны 11 сарын 21

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 29. Сугар гараг. Хонгорцог одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12441
0 эможи
keyboard_arrow_up