Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2014 оны 11 сарын 18

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 26. Ангараг гараг. Тугчин одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12185
0 эможи
keyboard_arrow_up