Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно

2014 оны 11 сарын 15

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 23. Санчир гараг. Их морь одтой, 5 шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран8 цаг 19 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно  хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12093
0 эможи
keyboard_arrow_up