Хувцасны зохимж ямар байх нь таны төрсөн ордтой хамаатай!

2014 оны 11 сарын 13

 

Хонины орд (21.03-20.04)

Хонины ордныхон загварын тал дээр жинхэнэ манлайлагчид. Дэлгүүр хэсэх нь таны сэтгэлийг тайвшруулдаг. Зөвхөн бусдад таалагдахын төлөө биш, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхын тулд сайхан хувцсыг сонгодог. Танд улаан, бор, хар, алтлаг өнгөнүүд зохих ба энэ намар өвдөг давсан түрийтэй гутал, бор шаргал өнгийн гутлаар гангараарай.

Үхрийн орд (21.04-20.05)

Үхрийн ордныхон ажил амьдралаа ялгаж салгаж сурах нь чухал. Тэд хэзээд ч залуулаг стиль-ийг илүүд үздэг. Мөн тэд шинэ имиджийг эрэлхийлэх, бүрдүүлэхдээ гарамгай хүмүүс. Гэвч тэд ажил хэргийн газар тохиромжгүй хувцасласан хэмээх шүүмжлэлийг сонсох нь олонтаа. Үхрийнхэн бүх төрлийн ягаан, цэнхэр, ногоон өнгө, цэцэгсийн хээнд дуртай. Богино даашинз, энгэр задгай цамцанд дурладаг.

Ихрийн орд (21.05-21.06)

Ихрийн ордныхон бусад ордныхноос хамгийн олон хувцастай нь. Тэд хаана юу өмсөхөө сайн мэддэг. Өглөө бүр хувцсаа нямбайлан сонгодог хүмүүс. Тэдэнд мөнгөлөг, гүн ногоон, хөх өнгөнүүд сайхан зохидаг. Гараа чөлөөтэй байлгах дуртай учир мөрөндөө угладаг цүнх хэрэглэдэг. Мөн алчуур зүүх дуртай.

Мэлхийн орд (22.06-22.07)

Дур булаам, ялдам стилтэй хүмүүс. Тэд стилээ шинэчлэх нь ховор. Нэгэн хэвийн байдлыг эрхэмлэдэг. Мөн бусдад этгээд, муухай харагдах вий гэхээс эмээдэг учир ихэвчлэн төв хувцас сонгодог. Та хувцаслалтаа жаахан задгайлж, өөрийн гэсэн бие даасан хэв маягийг бүрдүүлэх хэрэгтэй. Хар цагааны хослол, мөн бүх төрлийн ногоон цэнхэр өнгө танд сайхан зохино. Та дэгжин даашинз, биед эвтэйхэн өмд юбка, чанартай гутал, торгомсог ороолт бээлийгээр гоёх дуртай.

Арслангийн орд (23.07-23.08)

Арслангийн ордныхон тансаг, чамин зүйлсэд ухаангүй дурлагдсад. Тэд үргэлж хамгийн сайхан эд хэрэглэлийг хүсдэг. Тэдэнд ямар ч төрлийн гар цүнх таалагдана. Харин ямар ч төрлийн хямд эдлэлийг таашаахгүй. Улаан, шар, улбар болоод зөөлөн өнгөнүүд танд гайхалтай зохино. Та өвдөг хүрсэн урттай даашинзанд дуртай.

Охины орд (24.08-23.09)

Тэд биед эвтэйхэн байдлыг, гоё сайхан үзэмжтэй хослуулахыг эрмэлздэг. Мөн хувцасны нарийн ширийн өө сэвийг андахгүй. Та зөвхөн өөртөө зохисон хувцслыг л худалдаж авна. Хар, цагаан, хөх, улаан, ягаан, улбар өнгөнүүд танд "ээлтэй".

Жинлүүр (24.09-23.10)

Жинлүүрийнхэн өнгө, хэлбэрийг зохицуулахдаа чадварлаг. Тэд үргэлж хамгийн төгс зохицлыг эрж хайдаг. Заримдаа хэт моод хөөх нь ч бий. Сүүлийн үеийн гутал хөлд нь эвгүй байсан ч өөрийгөө хүчлээд өдөржин өмсөж мэдэх нэгэн. Арай чөлөөтэй сонголт хийхийг зөвлөж байна.

Хилэнц (24.10-22.11)

Загварын тал дээр "адал явдал"-д дуртай. Стилээ байнга шинэчлэхийг хүсдэг ба зөвхөн хувцсаа сольж өмссөнөөр хүн хичнээн их өөрчлөгдөж болдгийг сайн мэддэг. Дэлгүүр хэсч байхдаа хүн бүрт таалагдаж байгаа загварыг худалдаж авахаа мартахгүй. Хар, улаан, цагааны хослол, интоорын улаан өнгө, алтлаг өнгөнүүд зохино. Та хар, бараан өнгийн том чулуун шигтгээтэй чамин бөгжинд "нугасгүй".

Нумын орд (23.11-21.12)

Тэд эрхэмсэг байдлыг хамгийн түрүүнд тавидаг. Урт үдшийн даашинз, үнэтэй акссесуар, дэгжин гутал, цүнх таны зүрхийг хурдан хурдан цохилуулдаг. Гэвч энэ хэв маягаараа насан турш хувцаслах нь бий. Тэд спортлог хувцас барагтай л бол сонгодоггүй. Индиго цэхэр өнгө, улбар шар, чернилэн ягаан, алтлаг өнгө танд ээлтэй бол том цүнх, мод, эсвэл үнэт чулуугаар хийгдсэн бугуйвч таны байнгын хэрэглээ.

Матрын орд (22.12-20.01)

Та тансаглалд дуртай. Таны тачаангуй дүр төрх эрчүүдийн нүдийг унагадаг. Энэ нь таны хүчирхэг зан араншин хувцсаар тань илэрхийлэгддэгийн илрэл юм. Хар улаан хосолсон хувцас өмсч, классик имиджээр өөрийгөө гоёх дуртай. Та үнэтэй цагаар бугуйгаа чимээрэй.

Хумхын орд (21.01-19.02)

Загварын тал дээр бүтээлч нэгэн. Тэдэнд спортлог хувцас хамгийн эвтэйхэн санагддаг. Мөн тийм хувцас өөрт тань зохидог гэдгээ ч мэддэг. V хэлбэрийн захтай цамц, савхин хувцас, мөн чернилэн ягаан, хөх ягаан, гүн хөх зэрэг өнгөнүүд танд зохино.

Загасны орд (20.02-20.03)

Мөрөөдөмтгий, гэгээлэг стилийг тэднээс олж харна. Биеийнхээ галбирыг тод гаргасан хувцас ихтэй. Учир нь та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүлэх дуртай. Танд далайн цэнхэр өнгө маш сайхан харагдана. Мөн зөөлөн ялдам өнгөнүүд ч зохино. Ихэвчлэн жинсэн дээр бариу цамц өмсдөг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
11984
3 эможи
keyboard_arrow_up