Өнөөдөр 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2014 оны 11 сарын 12

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 21. Буд гараг. Өглөгт охин одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11839
0 эможи
keyboard_arrow_up