Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2014 оны 11 сарын 07

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 7. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 16. Сугар гараг. Гоё хүүхэн, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 21 цаг 39 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11575
0 эможи
keyboard_arrow_up