Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

2014 оны 10 сарын 27

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 27. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 4. Сумъяа гараг.  Эрхтэний тэнгэрт одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10770
0 эможи
keyboard_arrow_up