Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2014 оны 10 сарын 24

Өнөөдөр аргын тооллын 10 сарын 25 бямба гараг. Билгийн тооллын 2, хонгорцог одтой шарагчин могой өдөр. Өдрийн наран 07 цаг 49 минутанд мандан, 18 цаг 03 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн ба ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээн зурхайн зурлагат буусан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10735
0 эможи
keyboard_arrow_up