Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ

2014 оны 10 сарын 20

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 20. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 27. Сумъяа гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 22 цаг 34 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10358
0 эможи
keyboard_arrow_up